АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 3.9 ХУВЬ БОЛОН БУУРЧ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Монгол Улсын нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар ажилгүйдлийн түвшин 2024 оны дөрөвдүгээр улиралд 3.9 хувь болж буурсан байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан.
Тухайлбал, 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна.
Гэсэн ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байгааг дурдсан.