АНУ, ХЯТАД ХОЁР ХУДАЛДААНЫ ТАРИФТАЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ
АНУ, ХЯТАД ХОЁР ХУДАЛДААНЫ ТАРИФТАЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

Гаалийн тарифын маргаан хурцдаад буй энэ үед АНУ, Хятад хоёр худалдааны зөрчилдөөнийг шийдвэрлэхээр хэлэлцээний ширээний ард суухаар тохиролцлоо. Талууд тавдугаар сарын 9-12-ны хооронд Швейцарьт уулзах бөгөөд Хятадын төлөөлөгчдийг Дэд Ерөнхий сайд Хе Лифен, харин АНУ-ын төлөөлөгчдийг Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны танхимын дарга Жеймсон Крир нар ахална
2018 оноос эхтэй энэхүү худалдааны зөрчил Дональд Трампын Засгийн газрын шийдвэрээр Хятадын бараанд 145 хувийн гаалийн татвар ногдуулснаар эхэлсэн бол, хариуд нь Хятад улс АНУ-ын бүтээгдэхүүнд 125 хувийн тариф тогтоосон. Энэ нь хоёр улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засагт ч доргилт авчирч байгаа юм
Үүний зэрэгцээ юань гол валютуудын эсрэг ханшаа алдаж, Wall Street-ийн үзүүлэлтүүд савлаж, Хятадын эдийн засаг төлөвлөсөн 5 хувийн өсөлтдөө хүрэхгүй байж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна. Хэлэлцээний дараа Хятадын Дэд Ерөнхий сайд Хе Лифен Франц улсыг зорьж, эдийн засгийн асуудлаар цаашдын яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ