Х.НЯМБААТАР: БУДАПЕШТИЙН МЕТРО, ТРАМВАЙН СИСТЕМИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Х.НЯМБААТАР: БУДАПЕШТИЙН МЕТРО, ТРАМВАЙН СИСТЕМИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

GNNGNN
May 12, 2025  
 0
Х.НЯМБААТАР: БУДАПЕШТИЙН МЕТРО, ТРАМВАЙН СИСТЕМИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

МОНГОЛ, УНГАР ХОТУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

 Монгол, Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Унгарын нийслэл Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд” арга хэмжээ болж байна

 Үүнд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм

Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэхдээ: Будапешт хот Дунайн мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага, мөн усны барилга байгууламжийн инженерчлэлээрээ өндөр хөгжсөн. Иймд энэ чиглэлд Улаанбаатар хотоос мэргэжилтнүүд хамтарч ажиллана гэв. Мөн нийтийн тээврийн менежмент нь Европт гайхагддаг тул метро, трамвай зэрэг нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтран ажиллахаар тохиролцсон байна