МОНГОЛЫН ГОВИОС ШИНЭ ТӨРЛИЙН ХӨХТӨН АМЬТНЫ ОЛДВОР ОЛДЖЭЭ

Хамтарсан судалгааны баг Монголын говиос цөлийн цэрдийн галавын сүүлч (100-66 сая жилийн настай) давхаргаас өмнөх үед хамаарах хөхтөн амьтдын төрөл зүйлд хамаарах чулуужсан ясыг илрүүлжээ. Хулгана шиг хэмжээтэй амьтныг Равжаа иший гэж нэрлэсэн байна. Энэ зүйлийн нэрийг 19-р зууны Буддын шашны хүндтэй лам Дулдуйтын Данзанравжаа болон Монгол- Окаямагийн шинжлэх “хааны их сургуулийн судалгааны түншлэлийг бий болгоход тусалсан Хаяшибарагийн Байгалийн шинжлэх ухааны музейн захирал агсан Кеничи Иший нарыг хүндэтгэн ийн нэрийджээ.
Уг бүтээлийг “Acta Palaeontologica Polonica” сэтгүүлд нийтэлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Окаямагийн шинжлэх ухааны их сургууль (OUS) болон ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн (IPMAS) судлаачид багтжээ. Тус багийнхан 2019 онд Монголын говь цөлд хийсэн хамтарсан экспедицийн үеэр нэг см хэмжээтэй доод эрүү олжээ. Шинжилгээгээр Цэрдийн галавын хөхтөн амьтдын бүлгийн “Zhelestidae”-д хамаарах амьтан болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч түүний ер бусын өндөр араа шүд, өвөрмөц эрүүний хэлбэр нь мэдэгдэж буй төрөл төрөгсдөөс ялгаатай тул судалгаагаар шинэ төрөл зүйл гэж үзсэн. ОУС-ийн профессор Мототака Санейоши "Говь цөлийн өргөн уудам нутгаас ийм өчүүхэн чулуужсан олдвор олно гэдэг говиос өгсөн бэлэг шиг санагдаж байна” гэжээ.