СӨҮЛИЙН МЕТРОНЫ БУУДЛУУД ШУУД ОРЧУУЛГАТАЙ БОЛНО
Сөүлийн метро гадаадын иргэдийн тав тухыг сайжруулах зорилгоор аялагчдад зориулсан шууд орчуулгын үйлчилгээг 11 метроны буудалд суурилуулжээ.
Энэ төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилсан, OLED дэлгэцээр дамжуулан аялагчид болон станцын ажилтнууд өөрийн хэлээр харилцах боломжийг олгох аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард метроны 4-р шугамын Мён-дунд туршилтаар анх суурилуулсан бол ийнхүү тус үйлчилгээг өргөсгөж байна.
Орчуулгын үйлчилгээг англи, япон, хятад, вьетнам, тай, испани, герман, араб гэх мэт 13 хэл дээр ажиллах боломжтой.
"Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад илүү хүртээмжтэй, тав тухтай метро, аяллын туршлагыг бий болгоно гэж найдаж байна. Сөүлийн метро нь жуулчдын тав тухыг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааны технологийг дээд зэргээр ашиглах болно" гэж Сөүл хотын метроны албанаас дурджээ.
Эх сурвалж: Yonhap