АТГ ДЭЭР АВЛИГЫН УЛМААС ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГИЙГ БУЦААХ СЭДВЭЭР ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО

GNNGNN
Mar 7, 2024  
 0
АТГ ДЭЭР АВЛИГЫН УЛМААС ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГИЙГ БУЦААХ СЭДВЭЭР ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО

Ирэх даваа гарагт АТГ дээр авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах сэдвээр олон улсын бага хурал эхэлнэ. Уг хурал гурван өдөр үргэлжлэх юм.

НҮБ-аас хүмүүс ирсэн байгаа. Тэд энэ удаагийн хурлаа хийхээр Монголын АТГ-ыг хэрэг болгон сонгожээ. Учир нь манай улсад хураагдсан хөрөнгийг яг яах вэ гэдэг зохицуулалт байдаггүй. Одоо жишээ нь өндөр үнэтэй азарга хураалаа гэхэд өвс тэжээлийг нь хэн хариуцах юм гэх зэргээр зохицуулалт манай улсад шаардлагатай байгаа.

Энэ талаар НҮБ-аас манайд ирж ярилцах нь ээ. Даваа гарагийн өглөө 09 цагт хурлыг АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, НҮБ-ын нэгжийн дарга хатагтай Анника Витес нар нээж үг хэлэх юм байна.