APPLE, AMAZON ХОЁР ШИНЭ ТАРИФЫН ДАРАМТАД ӨСӨЛТӨӨ ХАДГАЛСААР БАЙНА
APPLE, AMAZON ХОЁР ШИНЭ ТАРИФЫН ДАРАМТАД ӨСӨЛТӨӨ ХАДГАЛСААР БАЙНА

2025 оны эхний улирлын тайлангууд технологийн хоёр аварга болох Apple, Amazon компаниуд АНУ-ын шинэ тарифын бодлогын нөлөөг даван туулж, бизнесийн өсөлтөө хадгалсаар байгааг харууллаа.
APPLE:
- Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк мэдэгдэхдээ, АНУ-ын шинэ тарифуудын улмаас компанийн зардал зөвхөн 2025 оны 6 дугаар сарын улиралд гэхэд ойролцоогоор 900 сая ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон байна.
- Гэвч тарифын дарамтаас үл шалтгаалан Apple-ийн орлого 2025 оны эхний улиралд 5.1%-иар өсч, 95.36 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цэвэр ашиг нь 24.78 тэрбум ам.доллар болсон байна.
- Түүнчлэн Тим Күк АНУ-д борлуулагдах iPhone-уудын ихэнхийг Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн нь нийлүүлэлтийн сүлжээг олон улсад төрөлжүүлэх стратегийн нэг хэсэг юм.
AMAZON:
- Amazon компани ч мөн адил тарифын өөрчлөлтийн дарамтад дасан зохицож чадсан бөгөөд 2025 оны эхний улиралд 155.7 тэрбум ам.долларын орлого олж, цэвэр ашиг нь 17.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
- Гүйцэтгэх захирал Энди Жасси хэлэхдээ, “Нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ аван хэрэглэгчдэд үзүүлэх дарамтыг багасгахыг зорьж байна” хэмээжээ.
Apple болон Amazon хоёрын амжилт нь олон улсын бизнесийн орчинд дасан зохицох чадвар, стратегийн уян хатан байдал ямар чухал болохыг дахин нотолж байна.