АНУ ОРОС, УКРАИНЫ ХООРОНДОХ ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
АНУ ОРОС, УКРАИНЫ ХООРОНДОХ ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Тамми Брюс 2025 оны 5-р сарын 1-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ нь ОХУ болон Украины хоорондын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Энэ шийдвэр нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 2025 оны 4-р сарын 29-нд ОХУ болон Украины талаас дайн зогсоох талаар тодорхой саналууд гаргахгүй бол АНУ зуучлалын оролцоогоо зогсооно хэмээн анхааруулсны дараа гарч буй юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, энхийн хэлэлцээрийг АНУ-тай бус, Украины талтай шууд хийх ёстой хэмээн онцолж, АНУ-ын оролцоогүйгээр хэлэлцээ үргэлжлэх боломжтойг илэрхийлсэн байна.
Эдгээр мэдэгдлүүд нь АНУ-ын зуучлалын оролцоо үр дүнгүй болж, хоёр талын шууд хэлэлцээний боломжийг нэмэгдүүлж буйг харуулж байна