ОХУ УКРАИНТАЙ ЭНХИЙН ТОХИРОЛЦОО ХИЙХЭД БЭЛЭН ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
ОХУ УКРАИНТАЙ ЭНХИЙН ТОХИРОЛЦОО ХИЙХЭД БЭЛЭН ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Америкийн CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа, Орос улс Украины эсрэг энхийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа онцолсон ч зарим маргаантай асуудлаар тохиролцох шаардлагатай байгааг мэдэгджээ.
Лавров хэлэхдээ, “Бид тохиролцоонд гарын үсэг зурахад бэлэн байгаа. Гэхдээ энэ тохиролцоог байгуулахад ярилцах шаардлагатай нарийн ширийн зүйлүүд байна. Яг энэ хэсэг дээр бид ажиллаж байна” гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Тэмми Брюс “Хоёр улсын хоорондох хямралыг зохицуулахын тулд Орос шаардаж байгаагаас илүү зүйлийг АНУ Украиныг шаардсангүй” хэмээн мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдэхдээ, Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулахад гол саад болж байгаа зүйл нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн байр суурь гэжээ. Холбоотон улсууд дипломат хүчин чармайлт гаргаж, дарамт шахалт үзүүлж байгаа ч Киевийн эрх баригчид Вашингтоны санал болгосон гол саналыг няцаасаар байгаа аж.
Энэхүү мэдэгдлүүд нь Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд олон улсын оролцоо, түүний дотор АНУ, Оросын байр суурь хэрхэн нөлөөлж буйг харуулж байна.