ЯПОН УЛСЫН САНСРЫН ХӨЛӨГ САРАН ДЭЭР БУУЖЭЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ЯПОН УЛСЫН САНСРЫН ХӨЛӨГ САРАН ДЭЭР БУУЖЭЭ

Японы сарны газардуулагч төхөөрөмж цахилгаан хангамжийн саатлын улмаас долоо хоног унтарсны дараа дахин сэргэсэн байна. Япон улсын Сансар судлалын агентлагаас /JAXA/ ням гарагийн орой газардагчтай дахин холбоо тогтоосон нь саатал засагдсан болохыг харуулж байна.

Гэрэлтүүлэг өөрчлөгдсөний дараа нарны эрчим хүчнээс тэжээл ажиллаж эхэлсэн гэж тус агентлагаас мэдээлэв. Төхөөрөмж нэгдүгээр сарын 20-нд нарнаас хол газардсан тул эрчим хүч үйлдвэрлэж чадаагүй.

Япон улс сарыг судлах Smart Lander /Slim/ буюу ухаалаг газардуулагч сансрын хөлгийн тусламжтайгаар АНУ, хуучин ЗХУ, БНХАУ, Энэтхэгийн дараа саран дээр зөөлөн газардсан тав дахь улс болж байна.

Сансрын хөлөг хэдэн цагийн турш батарейгаар ажилласан бөгөөд нарны гэрлийн өнцөг өөрчлөгдөхөд цахилгаанаар цэнэглэхийн тулд захиргаанаас хөлгийг унтраажээ.

Slim-ийн авсан энэхүү зургийг Х буюу хуучнаар Твиттер хуудсанд JAXA түгээсэн бөгөөд газардуулагч сарны гарал үүслийн тухай сэжүүр хайхдаа чулуулгийн найрлагад дүн шинжилгээ хийнэ гэж мэдээлэв.

Слим Шиоли гэх эквадорын хонхор дотор төлөвлөсөн байрлалаасаа 55м-ийн зайд газарджээ. Jaxa үүнийг "Урьд өмнө байгаагүй байгаа оносон газардалт" гэж тодорхойлов. 

Smart Lander буюу Slim даалгавраа биелүүлэв. Слим саран дээр хэзээ арга хэмжээ явуулахыг шууд хэлж чадахгүй хэмээн мэдээлж байсан бол дараа нь "Слим дахин сэргэж даалгавраа биелүүлэв" гэж JAXA мэдээллээ. 

Сарны гадарга дээр нарны тусгалгүй байх үеийн сарны шөнө ойролцоогоор 14 хоног үргэлжилдэг. Саран дээр газардах нь маш хэцүү бөгөөд бүх оролдлогын тал нь л амжилттай болжээ.

Японоос өмнө Энэтхэг улс ийм амжилтад хүрсэн байна. 2023 оны наймдугаар сард Энэтхэгийн "Чандраяан-3" сарны өмнөд туйлын ойролцоо газардсан нь сарны гадаргуу дээрх хүн төрөлхтөн хүрч байгаагүй газар юм.

2023 оны  8-р сарын 11-нд Оросын зүүн хязгаараас хөөргөсөн  "Луна-25" хөлөг 2023 оны 8-р сарын 11-нд Оросын зүүн хязгаараас хөөргөсөн "Луна-25" хөлөг

Энэ сарын эхээр АНУ-ын хувийн операторын хөөргөсөн сансрын хөлөг Номхон далай дээгүүр нисэхдээ шатаж саранд хүрэх нислэгээ төгсгөсөн. Харин өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын сүүлийн 50 жилд хийсэн сарыг судлах анхны сансрын хөлөг хяналтаас гарч унасан юм.