ХИАГТ БООМТООР МУ-ЫН ИРГЭН СЭЭРНИЙ ЯС АВЧ ГАРАХЫГ ЗАВДЖЭЭ
Хиагт шалган нэвтрүүлэх боомт дахь Россельхознадзорын газрын улсын байцаагчид Монголоос ОХУ руу сээрний яс гаргахыг завдсан монгол иргэнийг илрүүлсэн гэж мэдээллээ.
Тодруулбал, Есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын иргэн 20 ширхэг сээрний яс Хиагт шалган нэвтрүүлэхээр ОХУ руу гаргах явцдаа гаалийн ажилчдад баригдсан байна. Манай улсыг эпизоотикийн асуудалтай орон хэмээн үзэж, дээрх бүтээгдэхүүнийг ОХУ-д импортлохыг хориглодог аж.
Тиймээс тус монгол иргэнийг хилийн хууль зөрчсөн гэж үзжээ. Улмаар Монгол Улсын иргэнд ОХУ-ын захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, тээвэрлэж явсан бүтээгдэхүүнийг нь хураан авч, Монгол руу буцаасан гэж Новая Бурятия сайт мэдээллээ.