ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВНА
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагт авто замын түгжрэл ихтэй байдаг. Энэ зун тус чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчиход зориулж тэмдэг, тэмдэглэгээ, камерын системийг суурилуулжээ.
Ингэснээр Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулж, туршихад бэлэн болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус зорчих боломж олгохыг холбогдох газраас уриаллаа
