УЛААНБУРХАН: 4 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ МЭДЭЭЛЛЭВ
УЛААНБУРХАН: 4 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ МЭДЭЭЛЛЭВ

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1756 тохиолдол бүртгэгдэж, 1199 нь эдгэрээд байна. Нийт тохиолдлын 73 хувь нь нийслэлд, 27 хувь нь 11 аймагт бүртгэгдсэн, насаар нь авч үзэх юм бол 10-14 насны хүүхэд нийт тохиолдлын 40 орчим хувь, 0-4 насны хүүхэд 22 хувийг эзэлж байнгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-д 804 хүн хэвтэн эмчлэгдээд гарсан бол одоо 264 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм
Мөн улаанбурхан өвчнөөр халдварласан, дархлаажуулалтад хамрагдаагүй 4 сартай хүүхэд өнөөдөр үүрээр нас барсан харамсалтай явдал боллоо. Тухайн хүүхдийн хувьд сар гаруй хугацаанд хатгалгаатай явж, 2-3 эмнэлэг дамжиж явсаар биеийн байдал хүнд ирсэн
Улаанбурхан өвчний халдвар ихэссэнтэй холбогдуулан дархлаажуулалтад хамрагдах нас болоогүй болон архаг хууч өвчтэй хүүхдүүд хүнд тусаж болзошгүй тул эцэг эхчүүд, ард иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах шаардлагатай