АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН УЛМААС 8 ХҮН АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
May 27, 2024  
May 27, 2024 - 06:53
 0
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН УЛМААС 8 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.20-05.26 /нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78  удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. 

Нийт дуудлагын 64 нь гал түймэр,11  нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.