ИХЭНХ НУТГААР СОЛИГДМОЛ ҮҮЛТЭЙ, ЗАРИМ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

GNNGNN
Nov 2, 2026  
 0
ИХЭНХ НУТГААР СОЛИГДМОЛ ҮҮЛТЭЙ, ЗАРИМ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны Даваа гарагийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Арваннэгдүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 2-ны өдөр Хөвсгөлийн баруун болон Дорнодын зарим газраар 0.0-1.0 мм ялимгүй цас орно.

Салхи: Улаанбаатар хот орчмоор баруунаас секундэд 5-10 метр салхилна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Цаг агаарын төлөв: Ирэх өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд хойд хэсгээр, 5-нд зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.