ТАНИЛЦ: ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ТЭЭВРИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА М.ОНОНГИЙН ХОМ
“Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга Мөнхтэгшийн Ононгийн Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Тэрбээр 2018 онд Зам тээврийн яаманд мэргэжилтэн, 2023 онд ахлах мэргэжилтэн болж дэвшин ажиллаж байжээ. Ингээд 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс Төмөр замын газрын газрын дарга болсон байна.
Түүний өөрийн жилийн орлого 36 сая бол гэр бүлийн орлого 62 сая. 2 нийтийн орон сууцтай, 2 авто зогсоолтой. Орон сууцны үнэлгээ нь 2022 онд 270 сая байсан бол 2023 онд 578 сая, 2025 онд 1 тэрбум болсон байна. Мөн тэрбээр 410 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 10 адуутай. Хадгаламжиндаа 125 сая төгрөгтэй. Бусдаас 80 саяын авлагатай бол 108 сая төгрөгийн зээлтэй ажээ.
