СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 УДААГИЙН ГҮЙЛГЭЭГЭЭР 29 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛУУЛСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:8 УДААГИЙН ГҮЙЛГЭЭГЭЭР 29 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛУУЛСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

GNNGNN
May 14, 2025  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 УДААГИЙН ГҮЙЛГЭЭГЭЭР 29 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛУУЛСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

Энэ сарын 12-ны өдөр Телеграмм олон нийтийн сүлжээний “Орлого ол” гэх группт нэгдэж, бусадтай харилцан 10 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөг, “Хөрөнгө оруулж шагналаа аваарай” гэх группт нэгдэж 8 удаагийн гүйлгээгээр 29,000,000 төгрөгөө шилжүүлж залилуулсан үйлдэлд шалгалтын ажиллагааг эхлүүлжээ

Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн хуурамч зар, мэдээллийг сайтар нягтлах, бусдын санал болгож байгаа хямд хялбар таатай нөхцөлд хууртахгүй байх, цахим төлбөр, худалдан авалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ хянамхай хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна