АЗИЙН НААДАМД С.ЖАМБАЛЖАМЦ МОНГОЛЫН БАГИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

GNNGNN
Sep 21, 2026  
 0
АЗИЙН НААДАМД С.ЖАМБАЛЖАМЦ МОНГОЛЫН БАГИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд өчигдөр (2026.09.21) 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө.

Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. 

Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж буй. Тэрбээр Азийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан юм. Эхний гурван байрын барианд орсон хугацааг жагсааж байна. Үүнд:

  • Алт: Алексей Луценко