ЭНЭ САРД БҮХ НИЙТЭЭРЭЭ ХОЁР УДАА АМАРНА
Энэ сард бүх нийтийн амралт хоёр удаа тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ.
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Мөн арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амарна.
