ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 16-18-НД БУЮУ ЭНЭ БААСАН ГАРГААС НЯМ ГАРАГТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 16-18-НД БУЮУ ЭНЭ БААСАН ГАРГААС НЯМ ГАРАГТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

GNNGNN
May 14, 2025  
 0
ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 16-18-НД БУЮУ ЭНЭ БААСАН ГАРГААС НЯМ ГАРАГТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор гурав хоног явуулана. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Тухайлбал, олон нийтэд зориулан “байгаль экологийн чиглэлийн 50 ном”-ыг танилцуулна, “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, “Номын сайн нөхөр”-ийг шалгаруулна. Оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа тус бүр төлөвлөгджээ

Номын баярт нийт 300 мянган оролцогч, 200 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, 10 улсын төлөөлөл оролцдог төдийгүй нийт зорин ирж буй хүмүүсийн 80 орчим хувь нь 30-аас доош насны залуучууд төвлөрчээ. Үндэсний номын баярыг 2007 оноос “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж байгаа юм