УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ҮҮЛШИНЭ. ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО. САЛХИ ЗҮҮН ӨМНӨӨС ХОЙШ ЭРГЭЖ СЕКУНДЭД 4-9 МЕТР, БОРООНЫ ӨМНӨ ТҮР ЗУУР ШИРҮҮСНЭ. +27...+29 ГРАДУС ДУЛААН БАЙНА.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
