Б.ПҮРЭВДАГВА: ҮЕРИЙН АМАН ДЭЭР БУУСАН АЙЛУУДАД МЭДЭГДЭХ ХУУДАС ӨГӨӨРЭЙ. ШААРДЛАГАТАЙ БОЛ АЙЛУУДЫГ АЛБАДАН НҮҮЛГЭ
Өчигдөр(2026.07.02) болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх асуудал яригджээ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Үер усны эрсдэлтэй газруудад анхаарал хандуулах шаардлагатай байна. Есөн дүүргийн дарга нар онцгой анхаарч, үерийн аман дээр буусан айлуудад мэдэгдэх хуудас өгөөрэй. Шаардлагатай бол айлуудыг албадан нүүлгэ.
Гэнэтийн бороо ороход Яармаг орчим үерийн эрсдэлтэй болсон байна" хэмээв.
Улаанбаатар хотын үер буудаг газарт амьдардаг 1,900 гаруй өрх байгаа аж.
