ТҮЦ ЭРХЛЭГЧ ИРГЭН МЭС ГАРГАЖ, ХҮН ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСНЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Тэгвэл 3-р сургууль орчимд ТҮЦ ачих үеэр ТҮЦ эрхлэгчид мэс гаргаж, хүн гэмтээсэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Сонирхуулахад, Уг шийдвэртэй холбогдуулан ТҮЦ эрхлэгчид өнөөдөр /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордны гадна талбайд жагсаж, Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж байгаа юм.