ЭЦА-ААС Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ Х.БОЛДБААТАРЫГ ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
May 8, 2024  
 0
ЭЦА-ААС Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ Х.БОЛДБААТАРЫГ ШАЛГАЖ БАЙНА

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн уран зургийн галерейд өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, есөн ширхэг уран зургийг хураан авч байв. Хуулийнхны хураан авсан зурагт Их тэнгэрээс алга болсон уран зургууд байсан бөгөөд уг хэрэг тэгэсгээд намжсан. Тэгвэл Х.Болдбаатарыг уг хэрэгт холбогдуулан дахин шалгаж эхэлжээ.

ӨЧИГДӨР ТҮҮНИЙ ГЭР БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БӨГӨӨД ЭНЭ ХЭРГИЙГ ЭЦА-ААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА.

"Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхлэж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.