187.4 ТЭРБУМЫН 7525 ШИРХЭГ НӨАТ-ЫН ПАДААНЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭН ААН-ҮҮДЭД ХУДАЛДЖЭЭ

GNNGNN
May 1, 2024  
 0
187.4 ТЭРБУМЫН 7525 ШИРХЭГ НӨАТ-ЫН ПАДААНЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭН ААН-ҮҮДЭД ХУДАЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Уг хэргүүдээс дурдвал,

Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий 6 иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдэн Татварын цахим санд бүртгэлийг хийж, хуурамч баримтуудыг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд худалджээ.

Уг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.