СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОМООХОН ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ОЖД-ААС 45 СМ АХИУ БАЙНА

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Орхон, Идэр, Урдтамир, Халх, Улз, Ховд, Булган зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-45 см ахиу байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Эх сурвалж:ЦУОШГ