А.БҮРЭНБААТАРЫН ЭХНЭР З.ЭНХБОЛОР: ОСОЛ БОЛООГҮЙ. ЭРҮҮЛ САРУУЛ АЖЛАА ХИЙЖ БАЙНА

GNNGNN
Nov 4, 2026  
 0
А.БҮРЭНБААТАРЫН ЭХНЭР З.ЭНХБОЛОР: ОСОЛ БОЛООГҮЙ. ЭРҮҮЛ САРУУЛ АЖЛАА ХИЙЖ БАЙНА

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы зөвлөх А.Бүрэнбаатар Дарханы замд авто осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар түүний эхнэр З.Энхболор "С.Амарсайхан гишүүний зөвлөх А.Бүрэнбаатар осолд ороогүй, эрүүл саруул ажлаа хийж байгаа. Осолд орсон гэж бичиж байгаа сэвж байгаа мэдээлэл дээрх бүх агуулга худлаа. Иймэрхүү байдлаар хувь хүний нэрийг оролцуулж заваан бохир улс төрийн явуулга хийгээд хол явахгүй, газар авахгүй. Эсвэл зориуд осолд орсон гэж мэдээ түгээж, осол зохион байгуулах гэж байна уу" гэжээ.

Мөн энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дээрх хүнтэй холбоотой ямар нэг осол бүртгэгдээгүй байна" гэж мэдээлсэн юм.