ТУРК УЛСАД ДҮҮЖИН ТЭЭВЭР ОСОЛДОЖ, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
Apr 13, 2024  
 0
ТУРК УЛСАД ДҮҮЖИН ТЭЭВЭР ОСОЛДОЖ, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Баасан гарагт /2024.04.12/ Туркийн аялал жуулчлалын хот Анталиягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртжээ. Системийн саатлын улмаас 200 гаруй хүн агаарт гацсан байна.

Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталия хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлжээ.

Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг бүхээгт зорчиж байгаад гэмтсэн таван хүнийг нисдэг тэргээр зөөж, хоёр нь дараагийн ээлжийг хүлээж үлдээд буйг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая Х хуудсандаа мэдээлсэн байна.

Нийт 110 аврагчийг ослын газарт илгээж, ойролцоох хотуудаас мэргэжлийн уулчдыг дайчилсан гэдгээ мөн дуулгажээ.