ЭНЭ САРЫН 11-НД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРНА

GNNGNN
Mar 7, 2024  
 0
ЭНЭ САРЫН 11-НД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.

Нөөцийн махны борлуулалт 03 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавин ажилласан.

“Агро нэгтгэл трейд” ХХК  2150тн, “Стандарт мах” ХХК нь 1000тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна.