Трамп: “Владимир, одоо зогс”

Трамп: “Владимир, одоо зогс”

GNNGNN
Apr 25, 2025  
 0
Трамп: “Владимир, одоо зогс”

2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд ОХУ Киевт хүчтэй агаарын цохилт өгсний улмаас 12 хүн амиа алдав. Энэ нь Оросын арми 2025 он гарснаас хойш Украинд үйлдсэн хамгийн том довтолгоо хэмээн үзэж байна. Халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд хандан “Владимир, одоо зогс” хэмээн шууд мэдэгдэл хийжээ.

Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын эсрэг дарамт шахалт үзүүлж буйгаа онцолсон бөгөөд халдлагыг эрс буруушаасан юм. Тэрбээр Кремль өмнөхөөсөө буулт хийж, бүхэл бүтэн улс орныг эзлэх оролдлогоо зогсоосон нь чухал ахиц хэмээн дүгнэжээ. “Хэлэлцээ тодорхой ахицтай үргэлжилж байгаа. Ойрын хэдэн өдөр шийдвэрлэх ач холбогдолтой байх болно” хэмээн Трамп онцлов.

Мөн өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “CBS News”-т өгсөн ярилцлагадаа хэлэлцээний явц зөв чиглэлд явж буй ч зарим нарийн асуудлыг тодруулах шаардлагатай байгааг дурдсан байна.