Тийбол спортыг хөгжүүлэх чиглэлээр НИТХ Анан хоттой хамтран ажиллана

Тийбол спортыг хөгжүүлэх чиглэлээр НИТХ Анан хоттой хамтран ажиллана

GNNGNN
Apr 25, 2025  
Apr 25, 2025 - 04:09
 0
Тийбол спортыг хөгжүүлэх чиглэлээр НИТХ Анан хоттой хамтран ажиллана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалаар НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар хүрэлцэн ирээд байна. Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Бэйсбол спортын суурь гүйдэг буюу Тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийлж байна.  

Анан хотын дарга Иваса Ёшихиро, тус хотын хурлын дарга Юаса Такахиро нар Тийбол спортын өлгий нутагт хүрэлцэн ирж, энэхүү сонирхолтой спортын сургалтын орчинтой танилцсанд талархаж байна. Энэ спортоор дамжуулан хоёр хот харилцаа холбоогоо бататгаж, зэрэгцэн хөгжих боломжийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм.

НИТХ-ын дарга А.Баяр “Бэйсболын суурь болсон энэхүү спортыг  Монголд амжилттай нутагшуулан ажиллаж Монголын Тийболын үндэсний холбоог онцлоод, Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ Монголын ирээдүйн төлөө, хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн байна. Монголчууд Бэйсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийн суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, Бэйсбол, Тийболын талбай барих газрыг шийдсэн байна. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэдгийг дурдлаа. Улаанбаатар, Анан хотын хамтын ажиллагаа спортоор дамжин үеийн үед батжих болтугай хэмээв.

Монголын Тийболын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Манай холбоо богино хугацаанд Тийболын спортыг амжилттай таниулж, өнөөдрийн байдлаар 400 гаруй сургагч баг, 2000 гаруй хүүхэд уг спортоор хичээллэж байгаа. 21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болж, ирээдүйн Бэйсболчид болох сууриа тавилаа. Мөн Япон хүүхдүүдээс өөрцгүй Монгол хүүхдийн өв тэгш бие, хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Каваучт Широп танд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна”