Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг богино хугацаанд унтраажээ

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг богино хугацаанд унтраажээ

GNNGNN
Apr 25, 2025  
 0
Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг богино хугацаанд унтраажээ

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Хужиртай” гэх газар дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 13:20 цагт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Түймрийн голомт нь аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, Халзан сумаас зүүн тийш 35 км, Асгат сумаас баруун тийш 30 км зайд орших газар байв.

Түймрийн дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, мөн Халзан сумын Хатавч баг, Асгат сумын мэргэжлийн ангийнхан газар дээр нь шуурхай ажиллаж, 15:50 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

Урьдчилсан тооцоогоор уг түймэрт 60 га талбай өртөж, байгаль орчинд хохирол учраад байна.