ТЭРЭЛЖ, ПАРТИЗАН ЗЭРЭГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ХОЛЫН ЧИГЛЭЛД ЗОГСООЛУУД НЭМЖЭЭ

GNNGNN
Jul 1, 2026  
 0
ТЭРЭЛЖ, ПАРТИЗАН ЗЭРЭГ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ХОЛЫН ЧИГЛЭЛД ЗОГСООЛУУД НЭМЖЭЭ

Нийтийн тээврийн автобусны зарим чиглэлд зогсоол нэмж, өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоол, Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдсэн байна.

зураг
зураг
зураг
зураг
зураг

Харин Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(Шилжрээ)” болгон өөрчилжээ.

зураг

Дээрх замналын өөрчлөлтийг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.