АЗИ ТИВИЙН АВАРГААР НИЙСЛЭЛИЙН 250-Р ЦЭЦЭРЛЭГ ТОДОРЛОО

GNNGNN
Sep 17, 2024  
 0
АЗИ ТИВИЙН АВАРГААР НИЙСЛЭЛИЙН 250-Р ЦЭЦЭРЛЭГ ТОДОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооноос “Жимнаестрада-2024” соёл, спортын наадам 2024 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн Э.Батнавч эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагч нар амжилттай оролцож “Шилдэг үзүүлбэртэй баг хамт олон” цом цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байрт шалгарч, алтан медалийн эзэд боллоо.