ОРОН СУУЦ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ 2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД БАГТААН БУЦААН ОЛГОНО

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан, эсвэл амьдрах зориулалттай орон сууц барьсан тохиолдолд 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийг буцаан авах нөхцөл бүрдээд байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3–23.6 дугаар зүйлд заасан эдгээр хөнгөлөлтийг эдлэх хүсэлтээ илгээж, баталгаажуулсан татвар төлөгчдийг хамруулан нийслэлийн Төрийн сангаас буцаан олголтыг 2025 оны дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Буцаан олголтын дэлгэрэнгүй мэдээлэл:
-
Нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдэнэ.
-
Үүнээс 19,547 иргэн орон сууцны татварын хөнгөлөлтөөр 45.5 тэрбум төгрөг
-
9,198 иргэн сургалтын төлбөрийн буцаалтаар 6.8 тэрбум төгрөг авах юм.
-
Хуулийн онцлох заалтууд:
-
23.3 ба 23.4 – Анх удаа орон сууц худалдан авсан, эсвэл барьсан иргэд 6 сая төгрөг хүртэл татварын хөнгөлөлт эдэлнэ.
-
23.5 – Хүүхдийн анхны бакалаврын болон дипломын сургалтын төлбөрийн буцаан олголт хамаарна.
-
23.6 – Ажил хөдөлмөр эрхэлж, татвар төлсөн оюутнууд сургалтын төлбөртөө татварын хөнгөлөлт эдэлж болно.
Санамж: Та буцаан олголтод хамрагдах хүсэлтээ өмнө нь баталгаажуулсан бол энэ сард багтаан таны дансанд шилжих тул Төрийн сан болон Татварын албаны мэдээллийг шалгаж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: / НЗДТГ / ХМОНХХ