“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК”-ИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН УДИРДЛАГУУДЫГ 25 МЯНГААР ТОРГОЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.
Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.