“НҮҮРСНИЙ ХУЛГАЙН” ГЭХ ХЭРЭГ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Feb 26, 2024  
 0
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙН” ГЭХ ХЭРЭГ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Нүүрсний гэх хэрэгт холбоотойгоор 17 хүний нэрсийг АТГ-аас зарлаж байсан. Тухайн нэрс  дотор Өмнөговь аймгаас Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон Н.Наранбаатар нэрлэгдэж байсан.

Түүнээс тус хэргийн талаар тодруулахад “Би буруугүй” гэх агуулгатай тайлбарыг өгдөгч түүнийг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. 

Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “С” нь Экологийн цагдаагийн албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Улс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн “Н” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх;
  • Төв аймгийн Сэргэлэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Ч”, “О”, “Б” нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг шилжүүлээд байна.