ПҮРЭВ ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР АМАРЧ, БЯМБАД АВТОМАШИНГҮЙ ЗОРЧИНО
Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
Хамгийн ойрхон тохиож буй нь Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 23-ны өдөр пүрэв гараг тохиож бүх нийтээр амарна.
Харин тавдугаар сарын 25-ны Бямба гарагт "Улаанбаатар Марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдаж, автомашингүй өдөр тохионо.
Гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд энэ үеэр төв замаар буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана.
Тодруулбал тавдугаар сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
1. Д. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
2. Сөүлийн гудамж
3. Партизаны гудамж
4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
5. Төмөрчний гудамж
6. Гэсэр сүмийн уулзвар
7. Самбуугийн гудамж
8. Анкарагийн гудамж
9. Бага тойруу
10. Бээжингийн гудамж
11. Токиогийн гудамж
Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөн хаагдах зураглал гарчээ.
Төв замын хөдөлгөөн хаагдах тул нийтийн тээврийн автобусны маршрутад өөрчлөлт орох юм байна.