ЦЕГ:ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД МОРЬ УРАЛДУУЛЖ, ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ШАЛГУУЛАХААР ХГБХХ-ЫН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
Ингээд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.