УЛААНБААТАРТ 15 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА

GNNGNN
Mar 20, 2025  
 0
УЛААНБААТАРТ 15 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА

2025 оны 03-р сарын 20-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +10...+12 градус дулаан байна.