ЭСЯ: МОСКВА ХОТОД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДУУР ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

GNNGNN
Mar 25, 2024  
 0
ЭСЯ: МОСКВА ХОТОД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДУУР ЯВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Москва хотод ажиллаж, амьдарч буй иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Москва хотын захирагч Сергей Собянин энэхүү халдлагатай холбоотойгоор энэ сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан спорт, урлаг, соёлын бүхий л арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны +7 (495) 690-67-92 утсаар хандахыг зөвлөлөө.