ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДУНД ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ХЭМЭЭГДЭЖ БАЙСАН ХҮН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ДУНД ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ХЭМЭЭГДЭЖ БАЙСАН ХҮН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Дэлхийн хамгийн өндөр настай Бразилийн гэлэнмаа Ина Канабарро Лукас өчигдөр буюу 4 сарын 30нд 116 насандаа таалал төгсчээ. Порто Алегре хотын Терезагийн гэлэнмаа нарын чуулган сүмээс мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард япон эмэгтэй Томико Итоока мөн 116 насандаа өөд болсноор манайд дэлхийн хамгийн өндөр настнаар 1908 оны зургадугаар сарын 8-нд мэндэлсэн Канабарро торойж үлдсэн байв. Харин одоо Английн Сюррэй хотод оршин суугч, 115 настай Этел Катерам дэлхийн хамгийн өндөр настнаар үлдээ. Бразилийн Рио Гранде мужийн Сан Франсиско де Асис хотод мэндэлсэн Канабарро бага залуудаа бие муутай нэгэн байжээ. 16 насандаа Сантана до Ливраменто хотын Тереза гэлэнмаа нарын сургуульд орж Есүсийн үнэнч шавь болсон тэрээр 26 насандаа санваартан хэргэм хүртэж, шашны сургуулийн багш, нарийн бичгээр олон жил ажилсан. Урт насласны нууцаа Бурхантай холбон тайлбарладаг байсан. “Бурханд итгэх нь энэ амьдралын нууц. Тэр бол бүхний нууц” хэмээн хэлдэг байжээ. 2018 онд, Канабаррог 110 настай байхад пап лам Франсис апостол адислалаа хүртээж байлаа. Францын гэлэнмаа Лусил Рандон 118 насласан амжилтаар хамгийн урт насласан гэлэнмаад тооцогддог.