"С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГВӨЛ НАДАД 500 САЯЫГ ӨГӨӨД ГАДААД РУУ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭЖ ХЭВЛЭЛД ЯРЬСАН Ц.АМГАЛАНБААТАР 2027 ОНД СУЛЛАГДАНА
ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГТ БУРУУТГАГДАЖ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ЯЛ АВААД БАЙСАН Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫН ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТОГТООЛЫГ ПРОКУРОРООС ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА БИЛЭЭ.
Тэгвэл тухайн хэрэгт ял шийтгэгдэж байсан иргэд хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь өчигдөр цацагдаж, олны анхаарлыг татлаа.
Энэ үеэр хүн амины хэргээр хорих ангид ял эдэлж буй Ц.Амгаланбаатар "2013 оны долдугаар сарын 18-ны өдөр ТЕГ-аас нэр бүхий хүмүүс ирж уулзсан. Тухайн үед өөрийгөө Сөрөг тагнуулын газрын дарга н.Мөнхгал, туслах н.Баяр гэж танилцуулсан. Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамалдаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталдаг байсан. "Чи 25 жилийн ялтай хүн. Чамд хэн ч байхгүй. Биднийхээр мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг чамд өгнө. Гадаад гаргаж өгнө. С.Зоригийн хэрэгээр яллагдсаны дараа намайг гадаад руу гаргаж өгнө гэж ярьсан. Тэдний надад тавьсан тохироо энэ" хэмээсэн байдаг.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Амгаланбаатар нь гурван жилийн дараа буюу 2027 онд хорихоос суллагдах аж.