Б.ТҮВШИН УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

GNNGNN
Oct 12, 2026  
 0
Б.ТҮВШИН УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын Бүлгийн даргын суудлаа тавьж өгснөөр дараагийн бүлгийн дарга хэн болох вэ гэх асуудал яригдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 10 сарын 5-ны өдөр АН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийг /2026.10.12/ хүртэл хойшлоод байсан билээ. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын сунгаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлж, тэд хоорондоо зөвшилцөж чадаагүй тул АН-ын гишүүдийн дунд санал хураалт явуулсан байна. 

Тэгвэл АН-ын бүлгийн гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргаар Б.Түвшинг сонгожээ. 

Тухайлбал, Х.Тэмүүжин 17 гишүүн, Б.Түвшин 24 гишүүний саналыг тус тус авсан байна.

Ийнхүү Б.Түвшингийн нэрийг УИХ-ын дарга С.Бямбацогтод уламжилж, улмаар “УИХ дахь АН-ын бүлгийн даргаар … сонгогдсон байна” гэж зарласнаар уг албан тушаалыг хаших эрх зүйн орчин бүрдэх юм.