АН-ЫН БҮЛЭГ: ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АСУУДЛАА УИХ-Д ОРУУЛЖ ИР

GNNGNN
Sep 15, 2026  
 0
АН-ЫН БҮЛЭГ: ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АСУУДЛАА УИХ-Д ОРУУЛЖ ИР

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) эхэллээ.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

Намрын чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг самбар, лоозон барьжээ. Агуулга нь Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж тодорхой чиглэл гаргасан ба үүнд Н.Учрал Ерөнхий сайдын ЗГ огцрох ёстой эс бөгөөс  өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой хэмээн мэдэгдээд буй. 

Өнөөдөр 14 цагаас УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.