Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МЕТРОНЫ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ 35 МЯНГАН АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОНО
УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэлж байна. Тэрээр энэ онд бэлтгэл хангаж, ирэх онд эхлүүлэх 14 мега төслийг танилцуулаад, төсвийг бүх аймагт тэгшитгэн хуваадаг заншлаас зоригтойгоор татгалзахыг уриалав.
Мөн хот эсвэл хөдөө эхлээд хөгжинө гэж эрэмбэлэх нь буруу. Бид түгжрэлд маш их цаг алдаж байгаа тул зам гүүр барина гэв. УИХ-ын гишүүн Б.Түвшин ирэх онд нийслэлд ган татлагат гүүр, Шинэ Зуун мод хот, Богд уулын хонгил гэх мэт томс төслүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл буурахгүй, хөдөө рүү хөгжлийг чиглүүлэх Засгийн газрын урт хугацааны бодлоготой эдгээр төсөл зөрчилдөж байна гэсэн юм. Тэрээр ирэх онд метроны төслийг эхлүүлнэ гээд 35 мянган ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан гэв.
Үүнд,
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
-Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай
Засгийн газар 2025 оны төсвийг боловсруулж, өнгөрсөн сарын 1-нээс олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсэн. Улмаар энэ сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьсан юм.
2025 оны Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санхүүжилтийг тусгасан.
Чуулганы хуралдаанаар өнөөдөр мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.