ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАЖЭЭ

GNNGNN
May 17, 2024  
 0
ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАЖЭЭ

Онцгой байдлын байгууллага үүссэн түүхт 20 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд болж байна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч, генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Ж.Цогтоо нарыг Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ОБЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Ц.Цогтбаатар, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ж.Амарсанаа, нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 035 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ууганбаатар нарыг шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа З.Алтанчимэг, ахмад ажилтан, бэлтгэл хошууч Я.Отгончимэг, ОБЕГ-ын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Д.Лувсан, Дорнод аймгийн Онцгой байдлын албаны аврагч, ахлах ахлагч С.Цог-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын албаны ахлах ахлагч Б.Өлзий-Орших нарыг шагналаа.