“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ

GNNGNN
Aug 28, 2026  
Aug 28, 2026 - 09:09
 0
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ

 Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас “Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ.

   Тус өдөрлөгийг наймдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгооны ач холбогдлын талаар мэдээлэл хүргэсэн байна.

   Умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношлох нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхээс гадна өвчлөлийн хүндрэл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

   Иймд эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг болон эрт илрүүлэгт тогтмол хамрагдахыг уриаллаа. Мөн шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамрагдахыг ЭМЯ болон ХСҮТ-ээс зөвлөжээ.