СЕХ: САНАЛ АВАХ ӨДӨР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭНД БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ЧӨЛӨӨ ОЛГОЖ, САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА

GNNGNN
Sep 25, 2024  
 0
СЕХ: САНАЛ АВАХ ӨДӨР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭНД БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ЧӨЛӨӨ ОЛГОЖ, САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан хаагчид аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.09.25) цахимаар хуралдлаа.

Хурлаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, дараах чиглэлээр сонгуулийн хороодод мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн юм.

  • Санал авах байрыг бэлтгэхдээ стандартын дагуу зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох эрхээ эдлэх боломжоор хангах;
  • Сонгуулийн мэдээллийн цахим сан (https://www.e-election.mn)-нд холбогдох мэдээллийг шуурхай оруулах;
  • Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох (2024.09.26)-доо сурталчилгаа хийхтэй холбоотой зөвлөмж өгөх;
  • Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцах, саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчдийн дарааллыг дэвшүүлсэн нам, эвслийн тогтоолтой тулгах;
  • Саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавихдаа тээвэрлэлт, хадгалтын аюулгүй байдлыг хангах;
  • Сонгуулийн зохион байгуулалтын туршид нээлттэй, ил тод байдлыг хангах. Хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн сүлжээ, нийгмийн сүлжээн дэх пэйж, групп зэрэг бүхий л боломжийг ашиглан сонгогчдод мэдээлэл хүргэх, AR технологи ашиглан бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч”-ийг өрх бүрд түгээж, танилцуулах;
  • Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах чиглэлээр идэвхтэй ажиллах, санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлэхийг ажил олгогчдод сануулж, мэдээлэх;
  • Тухайн орон нутаг дахь цагдаагийн газар, улсын бүртгэлийн байгууллагатай хамтран ажиллаж олон нийтийг цаг мэдээллээр хангах.

Санал авах өдөр ирц мэдээлэх, дүн дамжуулахтай холбоотой сонгуулийн хорооны гишүүд тодруулж, мэдээлэл солилцоо.