ЗҮҮНСАЛААНД ХҮН МӨРГӨЖ ЗУГАТСАН ЖОЛООЧ МАШИНАА НУУСАН БАЙЖЭЭ

GNNGNN
Jun 20, 2024  
 0
ЗҮҮНСАЛААНД ХҮН МӨРГӨЖ ЗУГАТСАН ЖОЛООЧ МАШИНАА НУУСАН БАЙЖЭЭ

Зургаадугаар сарын 12-13-нд шилжих шөнө СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны гуравдугаар буудлын орчимд явган зорчигч Н-ыг марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин мөргөн хэргийн газраас зугтсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд осол хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Улмаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан, урьд өмнө нь удаа дараа зам тээврийн осол гэмтлийн хэрэгт холбогдон, мөрдөн шалгагдаж байсан иргэн Б гэгч нь хэргийг үйлдэж хэргийн газраас оргон зайлж, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор унаж явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлэн, сэжигтэй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.